Шууд Chart

Дорнодын театрт “Лир ван” амилна

2019-01-03 11:56:32

Дорнод аймгийн Алтангадас одонт хөгжимт драмын театрын уран бүтээлчид өнгөрсөн оны “Гэгээн Муза” наадмаас “Ярьдаг мод” хүүхдийн жүжгээрээ шилдгийн шилдэг Гран-при шагнал хүртсэн билээ. Мөн эл бүтээл тус наадмын шилдэг жүжгийн зохиолч, найруулагч, тайзны зураач, хөгжмийн зохиолч, эмэгтэй гол дүр, эрэгтэй туслах дүр төрөлд тэргүүлсэн. Мөн тус театрын “Манлайбаатар” жүжиг шилдэг хөгжмийн зохиолч төрөлд шилдгээр шалгарсан билээ.

Тэгвэл тус театрын уран бүтээлчид энэ онд алдарт Уильям Шекспирийн “Лир ван” сонгодог жүжгийг үзэгчдэд хүргэхээр болжээ. Эл бүтээлийн ерөнхий продюсерын үүргийг тус театрын захирал, соёлын тэргүүний ажилтан Л.Наранхүү гүйцэтгэсэн бол ерөнхий найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Пүрэвдорж ажиллажээ.

“Лир ван” эмгэнэлт драмын жүжгийн нээлтийн тоглолт энэ сарын 19, 20, 21-нд 19:00 цагт Дорнод аймгийн Алтангадас одонт хөгжимт драмын театр болно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дорнодын театрт “Лир ван” амилна  
Үзсэн: 937 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй