Шууд Chart

Урд хөршид 5.3 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

2019-01-04 13:44:46

БНХАУ-ын Сычуань мужийн Ибинь хотын Гун шяньд өчигдөр буюу энэ сарын 3-нд 08:48 цагт 5.3 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Далайн түвшнээс дээш 957 метрт болсон эл газар хөдлөлт 15 км газрыг хамарсан байна.

Хятадын төв телевизийн мэдээлснээр дээрх газар хөдлөлтийн улмаас том хэмжээний хохирол учраагүй ч цэргийн ангийн албан хаагчид газар хөдөлсөн бүсэд авран туслах ажиллагаа зохион байгуулж байгаа аж.

Дашрамд дуулгахад, Хятадын Сычуань муж газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутаг бөгөөд 2008 онд сүүлийн 30 жилд тохиолдож байгаагүй найман баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 87 мянган хүн амиа алдаж, 374 мянган хүн бэртэж гэмтсэнээс гадна 4.8 сая орчим хүн орон гэргүй болж байсан юм.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Урд хөршид 5.3 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ  
Үзсэн: 1034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй