
Баянхонгор аймгийн цагдаагийн алба хаагчид өнгөрөгч шөнө гал түймрийн аюулаас гурван хүний амийг аварсан байна.
Тодруулбал, энэ сарын 3-наас 4-нд шилжих шөнийн 04:00 цагийн орчимд тус аймгийн Баянхонгор сумын есдүгээр багт айлын гэр шатаж байсныг шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Э.Мөнгөнбагана, Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бадамсэрээжид нар харснаар галыг шуурхай унтраажээ. Мөн гэр дотор унтаж байсан 76 настай өндөр настан Х, түүний охин А, Э нарын амийг галын аюулаас аварсан байна.
Цагдаа нар гурван хүнийг галд шатахаас аварчээ | ||
Үзсэн: 803 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.