Байгаль хамгаалагч, ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэл агсны аав Ж. Төмөрсүх Улаан тайгын УТХГ-ын хамгаалалтын захиргааны даргаар ажилладаг. Тэрбээр өнгөрсөн оны сүүлээс энэ оны эхний өдрүүд хүртэл Хорьдол Сарьдагийн нурууны тайгад ажиллаж, аргаль хонины өвөлжилтийн байдал, халиун бугын байршил, тоо толгой, гүний хяналт шалгалт, Ёлт багийн иргэдтэй уулзалт хийжээ. Энэ үеэр тайгаас цоохор ирвэсний мөр олсон байна. Энэ талаараа өөрийн фэйсбүүктээ “2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр шинэ оны эхлэл. Энэ өдөр Хорьдолын цэнхэр тайгадаа явж байгаад
гэдгийг дахин баталгаатай нотолсон сайхан өдөр байлаа. Хэрвээ би шинэ жил, амралтын өдөр гэж шоудсан бол энэ бүхнийг алдаж, дахин хэзээ ч олж чадахгүй байсан байх аа, маш азтай тохиолдол боллоо. Миний хөл газар хүрэхгүй уулыг нэгжин гүйлээ” гэжээ.
Ж.Төмөрсүх: Хорьдол Сарьдагийн нуруунд цоохор ирвэс баттай бий | ||
Үзсэн: 3824 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.