
Охид, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалдаг “Охидын түүх” ТББ-ын төлөөлөл болон загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ агсны ээж, үеэл дүү нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр “Охидын түүх” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Цэцэгсайхан "Талийгаач охины талаар янз бүрийн мэдээлэл тарсан. Тиймээс ар гэрийнх нь зүгээс бодитой мэдээлэл өгөхөөр өнөөдрийн хэвлэлийн хурлыг зохион байгуулж байна. Боловсрол телевиз, MNTM нэвтрүүлгийн шүүгч нар, цагдаагийн байгууллага гээд тал талаас энэ хэрэгтэй холбоотой өөрсдийн байр суурийг илэрхийлсэн.
Эргэн сануулахад, талийгаач өнгөрсөн оны аравдугаар сарын 24-нд 10:00 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад 16:00 цагт нас барсан байдалтай олдсон байдаг. Эл хэрэгтэй холбоотой нотлох баримт гэвэл зөвхөн талийгаач охины цахилгаан шатанд сууж буй бичлэг л бий. Тэрээр
Боловсрол телевиз болон нэвтрүүлгийн шүүгч нарын мэдэгдлийг бидний зүгээс тусгайлан авч үзээд хариу мэдэгдэл гаргах болно" гэв.Дараа нь талийгаач охины ээж Г.Чимгээ "Цагдаагийн байгууллага охины минь хэргийг хаах гэсэнд гомдолтой байна. Энэ хэргийг хаалгахгүй, үргэлжлүүлэн шалгуулахад хуульч, өмгөөлөгчид болон зарим төрийн бус байгууллага маш их туслалцаа үзүүлсэн. Цагдаагийн байгууллагын зүгээс охиныг минь амиа хорлосон гэж үзэн хэргийг хаахаар оролдож байна. Би энэ дүгнэлттэй санал нийлэхгүй. Яаж ч бодсон орцны салхивчны 20 см хэмжээтэй цонхоор хүн гарч багтахгүй. Гэтэл охиныг минь амиа хорлосон болгож гүтгэж, өөрийг нь хэрэгтэн болгох гэж байна. Хууль хяналтын байгууллага хэрэгтэнг олохыг хүсэхгүй, хохирогч нарын талд ажиллахгүй байна.
MNTM нэвтрүүлгийн оролцогч Э.Одонтунгалаг миний охиныг дарамталж байсан тухай охин минь надад хэлж байсан. Би охиндоо итгэдэг. Охин минь чимээгүй хүүхэд биш. Хэлье гэсэн үгээ шууд шударга хэлдэг, эрүүл чийрэг биетэй хүүхэд байсан. Миний охин 16 настайгаасаа эхлэн н.Нэмэхбаяртай үерхсэн. Нас барах хүртлээ түүнтэй үерхсэн хэвээр байсан. Гэтэл тэр хүн хаана байна. Ямар ч холбоо барихгүй алга болсон. Охины минь 49 хоногоор нь зул ч бариагүй. Би түүнийг энэ хэрэгтэй холбоотой гэж сэжиглэж байгаа гэсэн юм.
Мөн талийгаачийн үеэл дүү А.Лхамноржин "Миний эгч ээж эмээ дээрээ өссөн, хүмүүжилтэй хүн. Би эгчтэйгээ багаасаа хамт өссөн. Эгч минь дээд боловсролтой, шулуун шударга зантай, зарчимч хүн байсан. Гэтэл цахим сүлжээгээр эгчийг минь хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэдэг, биеэ үнэлдэг, хүмүүжлийн доголдолтой хэмээн доромжилж, гүтгэж байна. Тийм зүйл байгаагүй. Эгчийг минь гүтгэж байгаа хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гэлээ.
Мөн "Охидын түүх" ТББ-аас “Энэ хэргийг өмгөөлнө хэмээн хоёр сая төгрөгийн төлбөр авсан
. Учир нь хохирогчийн гэр бүлтэй гэрээ байгуулсан ч гэрээнд заасан үүргээ биелүүлж, эл хэрэг дээр огт ажиллаагүй. Ажлаа хийхгүй бол өмгөөллийн төлбөрийг буцааж өг. Энэ мөнгөөр ” гэсэн юм.Талийгаач Ч.Чамин-Эрдэнэ болон амиа алдсан охидын дурсгалыг хүндэтгэн суварга босгоно гэв | ||
Үзсэн: 8535 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.