
Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд чиглэлд зорчигч тээвэрлэж явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус зам дагуух байгууламжийг мөргөсөн осол өнөөдөр өглөө 06:00 цагт гарчээ. Тодруулбал, өчигдөр орой 20:00 орчим цагт дээрх чиглэлд гарсан дүүрэн зорчигчтой автобус Замын-Үүд сум руу орох зам дагуух төв хаалгыг мөргөсөн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар
. Үүнээс нэг хүн маш хүнд бэртсэн аж.Энэ ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, “Ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна. Том оврын автобусны жолооч хурд хэтрүүлсэн, зүүрмэглэсэн эсэх, эсвэл техникийн бүрэн бус байдлаас болсон уу зэргийг нягтлан тогтооно. Мөн гэмтсэн зорчигчдыг Замын-Үүдийн сумын эмнэлэгт эмчийн үзлэгт хамруулсан. Зарим өвчтөнийг галт тэргээр Улаанбаатар хотод авчирна” гэв.
Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн автобус осолджээ | ||
Үзсэн: 3836 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.