Шууд Chart

“Очир” төвд 13 настай охиныг хөнөөсөн этгээдүүд давж заалдахаар болжээ

2019-01-08 12:50:21

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн. Тодруулбал, шүүхээс М.Амарболдод 15 жилийн хугацаагаар хорих ял, Д.Жавхланд 20 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн шүүгдэгч М.Амарболд, Д.Жавхлан нарын нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Амарболд, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Д.Жавхлан, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, нар давж заалдах гомдол гаргасан бол мөн улсын яллагч О.Багшбаяр  эсэргүүцэл бичсэн байна. 

Хуульд заасны дагуу хэргийн оролцогч нарт уг гомдол, эсэргүүцлийг танилцуулж, хуулийн хугацаанд хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх юм байна.

Хэргийг эргэн сануулахад, Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэр “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амь насаа алдсан хэрэг 2017 оны наймдугаар сарын 23-нд гарсан. Уг хэрэгт Б.Жавхлан, М.Амарболд нарыг холбогдуулан шалгасан бөгөөд шүүгдэгч нар хохирогчийн бие махбодид гэмтэл учруулж, улмаар хохирогч амиа алдсан нь шалгалтын явцад тогтоогдсон байдаг.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Очир” төвд 13 настай охиныг хөнөөсөн этгээдүүд давж заалдахаар болжээ  
Үзсэн: 2050 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-01-08 20:53
тийм жаахан охины амийг хөнөөчихөөд энэ 2 ичээсэй!яагаад өмгөөлөөд давж заалдуулаад бгн бэ.Элбэгдоржийн цаазын ялны талаархи хуулийг өөрчлөх цаг болжээ.Ичих булчирхайгүй ийм хүмүүс дахиад хэрэг үйлдэхгүй гэх баталгаа байхгүй.Өмнө нь ялаас мултарсан хүмүүс эргээд олон хэрэг үйлдсээ мэдээ явдаг өршөөх шалтгаан гаргасан хүмүүстэй нь байцаагаөч!
zochin [127.0.0.xxx] 2019-01-08 19:31
yun davj zaaldah ve ene hun hognuudiig umguulj bgaa humuus uursduu ednees doloon dor uhamsartai humuus bgaa da yahav heden haltar yum avsiin bgaa biz urshuulgui buh nasaar n esvel tsaazaar avaach
Зочин [127.0.0.xxx] 2019-01-08 16:31
Yadaj amid vldeechihgui yasiin.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-08 15:33
Дуулдашгүй бузар хэрэг хүмүүст өршөөл байхгүй.....

Бидэнтэй нэгдээрэй