Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Монголын зохиолчдын эвлэл-90” баярын хурал, хүндэтгэлийн концерт болно.

2019-01-09 06:08:59

-Өнөөдөр буюу 2019 оны  нэгдүгээр сарын 9-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-

ТӨРИЙН ОРДОН

09:00 цагт: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

11:00 цагт: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

14:00 цагт: Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИ

10:00 цагт: “Эрдэнэс-Тавантолгой” ХК цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 99100378

ХАНГАРДИ ОРДОН

10:30 цагт: Нийслэлийн удирдлага, Монгол Улсын хөгжлийн банк болон Хот дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэгчдийн хамтарсан уулзалт болно.

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: Төрийн албан хаагчдын төсөвт учруулсан хохирлын талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ, Ард түмний хяналтын төвөөс мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос Улаанбаатарт зохион байгуулсан Зүүн хойд Азийн VIII чуулга уулзалтаас гарсан тунхаглал, дараагийн уулзалтыг Солонгост зохион байгуулахаар тогтсон ч дахин манай оронд хийхээр болсон талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Гэр хороолол хөгжлийн нам үүсгэн байгуулагдсан талаар тус намаас мэдээлэл хийнэ.

12:30 цагт: “МАНАН” дэглэмийн талаар “Хохирогчдын холбоо” ТББ болон иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

13:00 цагт: “МАНАН”-гийн эсрэг жагсаалд багш нарыг оролцохыг уриалж, Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийнэ.

Д.НАЦАГДОРЖИЙН ХӨШӨӨ

13:00 цагт: Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх ёслол болно. Мөн Чингис хаан,  жанжин Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БАЙР

13:00 цагт: Хавдрын үндэсний зөвлөл НҮТББ-ын санаачлага, олон нийтийн хандиваар хөдөө орон нутгаас ирэх хавдартай өвчтөнүүд үйлчлүүлэх боломжтой иж бүрэн тохижуулсан анхны төвийн нээлт болно. Утас: 99268461, 80054228

ХҮҮХДИЙН НОМЫН ОРДОН

14:00 цагт: “Монголын зохиолчид-90” гэрэл зургийн болон номын чимэг зургийн үзэсгэлэн гарна.

УДБЭТ

15:00 цагт: “Монголын зохиолчдын эвлэл-90” баярын хурал, хүндэтгэлийн концерт болно.

АДМОН ХЭВЛЭЛИЙН ҮЙЛДВЭР

18:00 цагт: Баруун зүүн тархины хөгжлийг дэмжих, ой тогтоолт, сэтгэх чадварыг хөгжүүлэх “Цэгээр наадъя” номын нээлт болно. Утас: 99158825, 89158825

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: “Монголын зохиолчдын эвлэл-90” баярын хурал, хүндэтгэлийн концерт болно.  
Үзсэн: 796 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй