Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт” болно

2019-01-10 06:17:02

- Өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

ТӨРИЙН ОРДОН

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:00 цагт: УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд УИХ-ыг тараах тогтоолд гишүүдээр гарын үсэг зуруулах асуудлаар Чуулганы танхимын үүдэнд хэвлэлийн бага хурал хийнэ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

09:00 цагт: Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, УНТЭ, ХСҮТ-ийн шилжүүлэн суулгах баг, ГССҮТ, УГТЭ-ийн тархины үхэл тодорхойлох баг “Хамтран ажиллах гурвалсан гэрээ”-нд гарын үсэг зурна. Утас: 88027947

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

10:00 цагт: “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт” болно.

СҮХБААТАРЫН ТАЛБАЙ

12:00 цагт: МАНАН дэглэмийн эсрэг жагсаал болно.

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

13:00 цагт: Иргэн Т.Золбаяр 60 тэрбумын хэрэг хэрхэн хэрэгжсэн талаар нотлох баримттай мэдээлэл хийнэ.

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

14:00 цагт: "Төрийн өмчит компанийн засаглалын үнэлгээний аргачлал" сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 91918297

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт” болно  
Үзсэн: 955 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй