
Ахмад настны тухай хуульд 65 ба түүнээс дээш насны ахмад настанд Цагаан сар болон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан жилд хоёр удаа “Насны хишиг” олгохоор хуульчилсан. Энэ онд 130 гаруй мянган ахмад настанд “Насны хишиг” олгохоор тооцож, улсын төсөвт 22.2 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ахмад настны нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Дэлгэрдалайгаас “Насны хишиг”-тэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ онд “Насны хишиг” олгох журамд өөрчлөлт орсон уу?
-Бага зэргийн өөрчлөлт орсон. Тодруулбал, өмнө нь “Насны хишиг” авах ахмад настны насыг регистрийн дугаарын төрсөн он сар, өдрөөр тооцон Цагаан сарын шинийн 1-н, долоодугаар сарын сарын 11-ний өдрөөр тооцож байсан. Энэ оноос
.-Ахмадуудын насны ангилалд өөрчлөлт оруулсан уу?
-Насны ангилал, бүлэгт өөрчлөлт ороогүй. Хуульд заасны дагуу 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай бол 80 мянга, 80-89 настай бол 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг жилд хоёр удаа олгоно.
-“Насны хишиг” шинээр авч буй ахмадууд хаана, хэрхэн бүртгүүлэх вэ?
-Харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон сум хорооны Хөдөлмөр, халамжийн мэргэжилтнүүдэд хандан иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааг авч очин, “Насны хишиг” олгох батлагдсан өргөдлийн маягтыг бөглөх шаардлагатай. Харин өмнө нь авч байсан ахмад настнууд ямар нэгэн бичиг баримт дахин бүрдүүлэх шаардлагагүй. Мөн анх удаа “Насны хишиг” авч буй ахмадууд олгох гэрээтэй банкинд эхний удаа өөрийн биеэр очиж авах шаардлагатай. Ингэхдээ шинээр данс нээлгэх эсвэл тухайн банкин дахь өөрийн данстай “Насны хишиг”-ээ холбосноор дахин банкинд очих шаардлагагүй.
-Хэзээнээс олгож эхлэх вэ?
-Халамжийн мөнгөний санхүүжилт сар бүрийн 15-наас хойш гэрээтэй банкууд руу шилждэг. Тиймээс “Насны хишиг”-ийг энэ сарын 15-наас 20-ны хооронд олгоно.
Б.Дэлгэрдалай: “Насны хишиг”-ийг энэ сарын 15-20-ны хооронд олгоно | ||
Үзсэн: 1354 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.