
Улсын Ерөнхий прокурорын өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн А/111 дугаар тушаалаар “Хорих, цагдан хорих, баривчлах төв байранд хоригдож байгаа этгээдээс тухайн анги байрны үйл ажиллагаа, алба хаагчийн харилцаатай холбоотой гомдол, хүсэлтийг шууд хүлээн авах хайрцаг ажиллуулах журам”-ыг батлан гаргасан. Прокурорын байгууллагын нэгж газрууд уг журмын хэрэгжилтийг хангаж, хяналтын харьяа хорих ангиудад тусгай хайрцгийг ажиллуулж эхэлжээ.
Булган аймгийн Прокурорын газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих анги, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудад тусгай хайрцгийг байрлуулах ажиллагаанд оролцож, гомдол, хүсэлтийг хэрхэн гаргах, уг хайрцгийг ажиллуулах журам, анхаарах асуудлын талаар хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ял эдэлж буй нийт хоригдлуудад прокурорын зүгээс яриа таниулга хийж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгсөн байна.
Ховд аймгийн прокурорын газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газррын харьяа 457 дугаар нээлттэй хорих ангийн албан хаагчдад болон хоригдлуудад дээрх журмыг танилцуулж, ямар асуудлаар гомдол, хүсэлт гаргах, хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ч.Батзориг энэ сарын 4-ний өдөр тус сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги болон цагдан хорих байрны албан хаагч нарт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм”, “Хоригдолтой харьцах наад захын жишиг дүрэм”-үүдээр сургалт явуулж, тусгай хайрцгийг, журмын хамт хананд бэхэлж байршуулсан байна.
Дээрх хайрцгийг ажиллуулснаар Нэгдсэн Үндэстний байгууллагын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан дэд хорооноос өгсөн зөвлөмж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 210 дугаар зүйлд заасан хоригдлын эрх бүрэн хангагдах нөхцөл боломж бүрдэх юм.
Хорих ангиудад гомдол хүсэлтийн хайрцаг байрлуулжээ | ||
Үзсэн: 1564 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.