
Он гарснаас хойш интернет сайт ашиглан гаднаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис захиалан олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр нэвтрүүлсэн хэрэг ахин гарлаа. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас энэ гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоосон байна. Тухайлбал, “Нидерландын Вант Улсаас” гэсэн хаягтай Олон Улсын шуудан илгээмжээр иргэн О-д “Хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрах, хөлрөх, тавгүйтэл, сэтгэл санааны гүн хямралд орох зэрэг шинж илэрч,
, сэтгэцэд нөлөөт бодис илгээмжээр ирснийг аж.Мөн өмнө нь өнгөрсөн онд Зөрчлийн тухай хуулийн 5.1-3 дахь хэсгээр буюу мансуурсан зөрчлөөр шийтгэгдэж байсан, нийслэл хотод оршин суух хаягтай, 31 настай эрэгтэй иргэн О-гийн тээврийн хэрэгсэл дотроос мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын төрөлд орох
байна.Дашрамд дуулгахад, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн онд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар болон бусад байгууллагуудтай хамтран нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ тасралтгүй зохион байгуулан ажилласан. Эл арга хэмжээний хүрээнд сүүлийн хоёр сарын хугацаанд интернет сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман, Америкийн нэгдсэн улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг захиалан Олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг илрүүлэн холбогдох этгээдүүдэд шалгалтын ажиллагаа хийж байгаа билээ.

Олон улсын илгээмжээр хар тамхи хил нэвтрүүлснийг илрүүлэв | ||
Үзсэн: 1021 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.