
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу нэгдүгээр сарын 11-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл ашиглалтанд орсноор тус эмнэлгийн ачаалал багасч байна гэв”, “Д.Ламжав: Үндсэн хуулийн алдааг засахгүй бол эцэстээ улс орон аюултай байдалд хүрнэ”, “Хуучин хонгилын хаалт уу? эсвэл Шинэ хонгилын нээлт үү?” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Үндсэн хуулийг “хольсны” долоон жилийн ойг тэмдэглэлээ...”, “Г.Нямдаваагийн хэрэг УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг яллагдагчаар татах уу”, “О.Гэрэл: Монголын геологийн шинжлэх ухааныг дэлхийн тавцанд гаргах гэж их хичээсэн” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Скай резорт гэдэг компани “...юун гуя” гэдэг шиг гарч ирээд шүүхийг гүтгэлээ?!”, “Б.Жаргалсайхан: Т.Ганболд худлаа яриагүй”, “Г.Шижирболд: Монгол ханхүүд дуулахыг хүсдэг” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 840 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.