Шууд Chart

Эрдэмтэд цахим сүлжээ охидод сөрөг үр дагавартайг нотолжээ

2019-01-11 13:30:21

Эрдэмтэд олон нийтийн цахим сүлжээнээс үүдсэн сэтгэл санааны тогтворгүй байдал охидод илүү илэрдгийг тогтоожээ. Лондоны их сургуулиас өсвөр насны хүүхдийн дунд хийсэн судалгаагаар өдөрт таваас илүү цагийг нийгмийн сүлжээнд өнгөрөөдөг байна. Харин хөвгүүдийн 15 хувь нь сэтгэл гутралд өртсөн талаар Британийн “Eclinical Medicine” сэтгүүлд бичжээ.

Тодруулбал, “Охид цахим дайралт, хэл аманд өртөх нь түгээмэл байдаг. Учир нь царай төрх, харагдах байдлаараа бусдад гоочлогдох тохиолдол хөвгүүдээс хэд дахин илүү байдаг аж. Дээрх судалгаанд хамрагдсан таван охины хоёр нь олон нийтийн цахим сүлжээн дэх таагүй “халдлага”-аас болж ичиж эмээж, айж түгшин бүр нойргүй хонож байсан гэдгээ хэлжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Эрдэмтэд цахим сүлжээ охидод сөрөг үр дагавартайг нотолжээ  
Үзсэн: 1342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй