Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа эхлээд удаагүй байна.
Тус даваанд Увс аймгийн Ховд сумын харьяат, Дархан аварга Н.Батсуурь шинээр Улсын заан цолын болзол хангаад байгаа Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын начин Л.Энхсаруулыг өвдөг шороодуулснаар шөвгийн дөрөвт шалгаран үлдлээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, Аймгийн начин Б.Сундуйжаваар найм давж шөвгөрлөө.
| Дархан аварга Н.Батсуурь шөвгийн дөрөвт шалгаран үлдлээ | ||
| Үзсэн: 114 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.