Шууд Chart

Үндэсний их баяр наадмын зургаагийн даваа тун удахгүй эхэлнэ

2026-07-12 14:34:30

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа тун удахгүй эхэлнэ. Тус даваанд ам авсан байдлыг танилцуулъя.

  • Увс аймгийн Ховд сумын харьяат, Дархан аварга Н.Батсуурь - Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Б.Өсөхбаярыг,

  • Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж - Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, аймгийн арслан Э.Баасанжавыг, 

  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр - Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Х.Наранбаярыг, 

  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболд - Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Б.Номиндалайг,

  • Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын арслан Э.Батмагнай - Завхан аймгийн Отгон сумын харьяат, Улсын харцага Т.Бэгзсүрэнг,

  • Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Б.Бат-Өлзий - Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, цэргийн арслан Г.Жамбалдоржийг,

  • Завхан аймгийн Яруу сумын харьяат, Улсын заан М.Лхагвагэрэл - Завхан аймгийн Идэр сумын харьяат, аймгийн арслан А.Нармандахыг,

  • Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, Улсын заан Д.Хүдэрбулга - Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, аймгийн арслан Г.Төрмөнхийг,

  • Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын заан С.Сүхбат - Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын начин Б.Сосорбарамыг,

  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Улсын харцага Э.Даш - Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Н.Намнансүрэнг,

  • Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын начин Л.Энхсаруул - Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Эрдэнийг, 

  • Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, Улсын начин Б.Түвшинтөгс - Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, аймгийн арслан Ж.Жавхланг,

  • Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Улсын начин Э.Мөнхжаргал - Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн арслан Э.Мөнхбаатарыг,

  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн арслан Д.Алтанцоож - Архангай аймгийн Чулуут сумын харьяат, аймгийн арслан Б.Шаравдоржийг,

  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн арслан Н.Амгаланбаатар - Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, Аймгийн начин Б.Сундуйжавыг тус тус амлаж, Архангай аймгийн Тариат сумын харьяат, аймгийн арслан Ө.Батсуурь, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, цэргийн заан Б.Гончигсүрэн нар тунаж барилдахаар боллоо.

Үндэсний их баяр наадмын зургаагийн даваа тун удахгүй эхэлнэ  
Үзсэн: 130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй