2026 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Эг, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Туул, Улиастай, зүүн хажуугийн Эг, Балж, Хэрлэн, Хангай нурууны арын Орхон, Гичгэнэ, Хойттамир, Урдтамир, Чулуут, өврийн Байдраг болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-85 см нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Үүр, Хараа /Дархан хот/, Хэрлэн /Мөнгөнморьт сум/, Халх, Ховд /Мянгад сум/, Хархираа /Тариалан сум/, Туул /Улаанбаатар хот/, Тэрэлж, Сэлбэ, Сөгнөгөр /Батсүмбэр сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, Халх / Ялалт баг/ гол үерийн аюултай түвшинг даван тус тус хүчтэй үерлэж байна.
Маргааш буюу 14-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 25 см, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд 30 см, Сүхбаатар орчимд 20 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 20 см, Орхон гол Өлзийт сум орчимд 10 см тус тус нэмэгдэж, Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинд дөхөх бол Багануур дүүрэг орчимд Хэрлэн гол үерийн түвшинг даван үерлэх хандлагатай байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялаж, амарч, зугаалж яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхааруулж байна.
| Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна | ||
| Үзсэн: 89 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.