Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурян баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.
“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон танай ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Харилцан хүндлэл, итгэлцэлд суурилсан найрсаг харилцаагаа бид өндөр үнэлж, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг билээ.
Харилцаа, хамтын ажиллагааны нөөц боломжийг хоёр талын хамтын хүчин чармайлтаар бүрэн ашиглана гэдэгт итгэлтэй байна. Танд эрүүл энх, ажлын амжилт, Монголын ард түмэнд энх тайван, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэжээ.
| Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ | ||
| Үзсэн: 82 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.