
Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутагт 2013 онд 10 настай бага насны А-г биеэ хамгаалах чадахгүй байдлыг далимдуулан, давтан үйлдлээр хохирогчийг тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, мөн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй 15 настай Б-г хүч хэрэглэн хүчиндэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гарсан. Энэ хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй Б гэгч үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдож, тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс хэргийг прокурорт шилжүүлсэн. Баянгол дүүргийн прокурорын газраас энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн оны зургаадугаар сарын 28-ны өдөр шүүхэд шилжүүлсэн байна.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг энэ сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд Б-г бага насны хүүхэд хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар 11 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Б нь дээрх гэмт хэрэг үйлдэхдээ дагавар охиноо айлган сүрдүүлж, давтан үйлдлээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг, мөн гудамжинд
.Түүнчлэн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь ахуйн хүрээнд архидан согтуурч, бага насны хүүхдэд тавих хараа хяналт суларч, бусдад хэт итгэсэн, бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж байхад хэн нэгэн тусалдаггүй зэрэг байдлаас үүдсэн байна.
Мөн хүүхэд гэмт хэргийн золиос болж, гэмт хэрэг үйлдэгдсэн талаар цаг хугацаа алдаж хуулийн байгууллагад мэдэгддэг байна. Тиймээс эцэг эхчүүд үүргээ ухамсарлаж, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжийг дээшлүүлэх гудамж талбай олон нийтийн газарт бусдын тусламж шаардлагатай хүүхдэд тусалж байх шаардлагатай байгааг холбогдох байгууллагаас сануулав.
Бага насны хүүхэд удаа дараа хүчирхийлсэн этгээдийг яллав | ||
Үзсэн: 2592 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.