Шууд Chart

УИХ-ын чуулган: Ч.Улааныг 94.5 хувийн саналаар ХХААХҮ-ийн сайдаар томилов

2019-01-11 23:23:45

Засгийн газраас ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох санал өргөн барьсан. УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 94.5 хувь Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилохыг дэмжлээ. Ийн өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.

Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй.

-1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн

-1985-1990 онд МАХН-ын Төв хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч

-1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга

-2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд

-2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд

-2007-2008, 2012-2014 онд Сангийн сайд

-1996 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Эргэн сануулахад, ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд их хэмжээний зээл авсан хэрэг нийтэл ил болсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн билээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

УИХ-ын чуулган: Ч.Улааныг 94.5 хувийн саналаар ХХААХҮ-ийн сайдаар томилов  
Үзсэн: 1034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-01-12 06:23
Хамгийн туршлагатай, төрийн болон улс төрийн ноён нуруутай хүн ХХААХҮ-ийн сайдаар томилогдсонд баяр хүргэж ажлын амжилт хүсье.

Бидэнтэй нэгдээрэй