
Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас энэ сарын 19-20-нд “Тамирын жавар” мөсний баяр зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр мөсний шагайн аймгийн аварга шалгаруулах болон буухиа тэмцээн, сонирхогчдын мөсөн сурын харваа, хийн буудлага болон мөсөөр хийсэн шилдэг бүтээл шалгаруулах уралдаан болох аж.
Тус арга хэмжээний хөтөлбөрийг хүргэж байна.
2019 оны нэгдүгээр сарын 19-нд
- 10:00 – 18:00 Мөсний баяр /Урд тамирын гол/
- 10:00 – 18:00 Аймгийн Засаг даргын нэрэмжит Мөсний шагайн аймгийн аварга шалгаруулах тэмцээн /Урд Тамирын гол/
- 18:00 – 20:00 Булган ууланд зул өргөх /Булган уул/
- 20:00 – 22:00 Төгс баясгалант буян дэлгэрүүлэгч хийдэд ном хурах
2019 оны нэгдүгээр сарын 20-нд
Аймгийн Засаг даргын нэрэмжит Мөсний шагайн аймгийн аварга шалгаруулах тэмцээний үргэлжлэл /залуучууд болон ахмад насны ангиллаар/
Зохион байгуулагдах арга хэмжээ:
- Кирлингийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн
- Сонирхогчдын Мөсний шагайн тэмцээн
- Буухиа тэмцээн
- Сонирхогчдын мөсөн сурын харваа
- Хийн буудлага
- Булган ууланд зул өргөх
- Төгс баясгалант буян дэлгэрүүлэгч хийдэд ном хурах
- Шилдэг үндэсний хувцастай эрэгтэй, эмэгтэй шалгаруулах
- Мөсөөр хийсэн шилдэг бүтээл шалгаруулах болно.
“Тамирын жавар” мөсний баяр болно | ||
Үзсэн: 1462 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.