
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн БНСУ-д нэг удаагийн гялгар уутыг хэрэглээнээс халсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Эл хориг ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улсад хэрэгжиж эхлэхээр болсон билээ.
Гялгар уутыг ил задгай хаясан тохиолдолд 500-аас дээш жил хөрс, усыг хордуулж, шатаавал автомашины дугуй шатааснаас ч илүү их хор агаарт цацдаг тул гялгар уутыг хэрэглээнээс хасахыг дэлхий нийтээрээ уриалж байгаа. Тодруулбал, хүний зэрлэг байгальд хаясан
.. Цаашлаад сар шинийн баяр дөхөх тусам иргэдийн хүнсний болон ахуйн хэрэглээ ихэсдэг. Үүнийг дагаад гялгар уутны хэрэглээ болон хаягдал нэмэгддэг байна.
. Тиймээс үлдсэн 92 хувь нь шууд байгальд хаягддаг гэсэн үг. Ийн гялгар уут нь дээр дурдсанчлан байгальд өнө удаан жил “хадгалагддаг”. Энэ хугацаанд гялгар уут нар салхины нөлөөгөөр жижиг хэсгүүдэд хуваагдаж, шүлтлэг орчин үүсгэн хөрсийг үхжүүлэн, хөрсний усыг хордуулдаг.
Хүнсэнд хэрэглэж буй нийлэг уутнаас химийн 58 хүнд металлын 27, нянгийн 72 төрлийн сорьц авахад гялгар уутны бичил биетийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс тав дахин их гарчээ. Мөн манай улс 2015 онд 3.5, 2016 онд 7.3, 2017 оны эхний есөн сарын байдлаар 4.6 тэрбум төгрөгийн гялгар уут импортолсон гэсэн Гаалийн ерөнхий газрын статистик бий.
Гялгар уут дор хаяж 500 жил хөрс, ус бохирдуулдаг | ||
Үзсэн: 1872 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.