
- Өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
ТЭНГИС КИНО ТЕАТР
09:00 цагт: Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг иргэдэд танилцуулах үйл ажиллагаа болно.
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
10:00 цагт: Химийн бодисын хуванцар сав, нийлэг уутны зохисгүй хэрэглээг хязгаарлах талаар 2018 оны 05 дугаар тогтоолын биелэлттэй танилцаж, Өргөдлийн байнгын хорооны гишүүд нийслэлийн Хан-Уул дүүрэгт ажиллана.
ЗАСГИЙН ГАЗРЫН XI БАЙР
10:00 цагт: ШӨХТГ-аас 905 тоот Хурлын танхимд хэвлэлийн хурал хийнэ. Утас: 70001286
ТӨРИЙН ОРДОН
11:00 цагт: Татварын багц хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.
ЗАСГИЙН ГАЗРЫН III БАЙР
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаарх дүнг танилцуулна. Утас: 326414
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
11.40 цагт: Шинээр тохижуулж ашиглалтад оруулж буй ахмадуудад зориулсан сувиллын байрны нээлт болно. Утас: 99036303
МУБИС
13:00 цагт: ННБТСХ-ноос цэцэрлэгийн багш нарт зориулан зохион байгуулж буй "Хөдөлгөөн-Эрүүл мэнд" сургалтын дадлага хичээл спорт зааланд болно. Утас: 99285651, 89477713
БСШУСЯ
14:00 цагт: Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 101 тоот өрөөнд болно.
ХАНГАРДИ ОРДОН
14:00 цагт: Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан нийслэлийн ЗДТГ-ын "А" танхимд болно. Утас: 70119921, 88084523
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ
15:00 цагт: Шинжлэх ухааны академиас "Шөнийн цахилгаан эрчим хүчийг ашиглаж гэр, сууцыг дулаанаар хангах боломж" сэдвээр хэлэлцүүлэг хийнэ. Утас: 98119897
ӨНӨӨДӨР: Шөнийн цахилгаан ашиглаж гэр, сууцыг дулаанаар хангах боломж хэлэлцүүлэг болно | ||
Үзсэн: 568 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.