Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-01-15 09:02:02

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу нэгдүгээр сарын 15-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого түүхэндээ анх удаагаа 10 их наядыг давлаа”, “О.Мөнхсайхан: Улс төрийн санхүүжилтийг ил тод болгох цор ганц заалтыг Цэц шууд хүчингүй болгох байх”, “Намба нь шүүмжлэгдэж байгаа болохоос биш нас нь шүүмжлэгдэхгүй л дээ” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хуулиар тавьсан хаалтыг хуулиар эвдсээр байх уу”, “Төрийн төөрсөн шагнал”, “Утааны уршиг багачуудыг туйлдуулж байна”, “О.Бурмаа: Дахин барилдах эсэхээ хараахан шийдээгүй байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “У.Хүрэлсүх, доллар хоёрын өндөр рейтингийн хөлд Монголчууд чирэгдэж байна”, О.Нямдаваа: Агреманы хариу иртэл Элчин сайдын нэрийг нууцлах хэрэгтэй”, “Оюутолгойн түүхт гурав хаана явна?!”  зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 700 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй