
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу нэгдүгээр сарын 16-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ж.Батзандан: МАНАН-гийн толгойлогч огцормогц төрийн томоохон албан тушаалтнуудын томилгооны асуудлаар нийтийн сонсгол хийнэ”, “Амьсгалын замын цочмог халдварын улмаас орон нутагт хоёр хүүхэд энджээ”, “Төр дэх хулгайч нарыг тоог цөөлцгөөе” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хөрөнгө үргээсэн хазгай хандлага”, “Алдаатай сурах бичиг зохиогчдын толгойг илдэг “хуультай””, “Ахуйн хийг аюултай болгогч нь хэрэглэгч” зэрэг нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Таван мянгатын дэвсгэртээс “Таван цаас” унагахгүй гэсэн баталгаа байна уу”, “Э.Эрдэнэжамъян: Зочид буудлыг эмнэлгийн хэрэгцээнд дайчлахад Ерөнхийлөгч санаачилга гаргаасай” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 572 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.