
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон Онон голын сав газрын загасчдын клуб хамтран Онон голын сав газрын зургаан суманд загасчдын уулзалт зохион байгууллаа. Энэ уулзалтаар сумдын загасчдын клубын 2017-2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2019 оны ажлын төлөвлөлтийг хийсэн байна.
Тухайлбал, тус загасчдын клубынхан нэг жилийн хугацаанд хууль бус загасчлалын хор холбогдлын талаар нутгийн иргэдэд сурталчилсан төдийгүй голын эрэг дагуу эргүүл хяналтын ажил хийсэн байна. Үүний үр дүнд цөөнгүй хэрэг зөрчил илрүүлжээ. Гэвч хууль бус загасчлал, зөрчил буурахгүй байгаа аж. Тиймээс Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэх зорилготой мэдээллийн сүлжээ байгуулахаар санал нэгдэж, эхний ээлжинд найдвартай мэдээлэгч нарыг сонгох, хэрхэн урамшуулах талаар судалгаа хийх юм байна.
Уулзалтын үеэр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд загас барих зөвшөөрөл цахимаар хэрхэн авах талаар орон нутгийн цагдаа, байгаль хамгаалагч нарт сургалт явуулжээ.
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэх мэдээллийн сүлжээ байгуулна | ||
Үзсэн: 1087 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.