
Лалын шашинтай Египет улс зургаан жилийн өмнө түүхэндээ анх удаа эмэгтэй нэвтрүүлэгчтэй болсон байдаг. Тэгвэл Суэцийн сувгийн их сургуулийн Төмөрлөгийн тэнхимийг төгссөн Бастава хэмээх египет бүсгүй улсынхаа анхны усан доорх гагнуурын инженер болсон байна. Тэрбээр мэргэжлийнхээ талаар “Би оюутан байхдаа усан доор гагнуур хийхийг мөрөөддөг байсан. Усан доорх гагнуурын ажил нь зөвхөн эрэгтэй хүн хийхэд тохирно гэсэн нийтлэг ойлголтыг эвдэхийг зорьсон” гэжээ.
Сонирхуулахад, Усан доорх гагнуурын инженерүүд далай тэнгист барилга барих, инженерийн байгууламж угсрах, засахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн далайн аврах ажиллагаа, усан цахилгаан станц, далай тэнгисийн гүний уурхай зэрэг салбарт өндөр үнэлэгддэг мэргэжил юм.

Египетийн усан доорх гагнуурчин бүсгүй анхдагч болов | ||
Үзсэн: 1341 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.