
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцсөнөөс гадна Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагалдах бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулиудын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн танилцуулгыг сонссоны дараа ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томьёоллуудаар санал хураалт явуулж гишүүд хуулийн төсөлд тусгахаар оруулж ирсэн саналын томьёоллуудын талаар хэлэлцлээ.
Тухайлбал газрын тосны салбарын эрхзүй, татварын орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зөвлөмж гаргах үүрэг бүхий Бодлогын зөвлөлийг байгуулах тухай заалтын талаар нэлээд ярилцсан юм. Ажлын хэсгээс оруулж ирсэн хоёр ч саналын томьёоллыг гишүүд ажлын хэсэг дээр дахин ярилцаж Байнгын хорооны хуралдаанаар санал хурааж шийдэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн учраас ажлын хэсгийг хуралдуулсны дараа Байнгын хорооны хурлаа дахин зарлаж зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахаар тогтлоо.
Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа | ||
Үзсэн: 950 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.