
Урд хөршийн удирдлага агаарын бохирдлоо арилгах чиглэлээр шат дараатай, олон ажил хийсэн нь үр дүнгээ өгч эхэлсэн. Тэгвэл АНУ-ын Чикаго хотын Эрчим хүчний бодлогын хүрээлэнгийн (EPIC) судлаачдын тооцоогоор хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй PM 2.5 тоосонцрын нягтаршил Хятадын нийт нутаг дэвсгэрт 2016 онд гурван жилийн өмнөхөөс дунджаар 12 хувиар буурчээ. Ингэснээр урд хөршийн иргэдийн дундаж наслалт сүүлийн гурван жилд зургаан сараар нэмэгдсэн аж.
Мөн БНХАУ-ын хамгийн бохир агаартай гэгдэх мужуудад хийсэн ажиглалтын дүнгээс харахад Хэнань мужид PM 2.5 тоосонцрын нягтаршил 20 хувиар буурч, тэндхийн иргэдийн дундаж наслалт 1.3 жилээр өсөх хандлагатай болжээ.
Агаарын бохирдол буурснаар дундаж наслалт хагас жилээр нэмэгджээ | ||
Үзсэн: 1041 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.