Шууд Chart

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг дэмжлээ

2014-01-28 16:05:51

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр үдээс хойш хуралдаж “Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ тухай танилцуулгыг хуралдааныг даргалсан байнгын хорооны гишүүн Р.Гончигдорж хийсэн юм.

УИХ-ын тухай хуульд заасны дагуу УИХ-ын чуулган завсарлахын өмнө дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар урьдчилан хэлэлцэж тогтоол баталдаг. УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөлд УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөснөө тусгажээ. Үүнд:
  1/Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайлан
  2/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
  3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  4/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт
  5/Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  6/Газрын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/
  7/Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  8/Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  9/Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл
  10/Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  11/Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл
  12/Мөрдөх албаны тухай хуулийн төсөл
  13/Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  14/Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
  15/Галт зэвсгийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/
  16/Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/
  17/Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл
  18/Шилэн дансны тухай хуулийн төсөл
   19/Бусад.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг дэмжлээ  
Үзсэн: 1395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй