
МҮОНРТ-ийн олон нийтийн мэдээллийн төвд маргааш буюу I сарын 29-ний Лхагва гарагт “Хүмүүнлэгийн бахархал сан” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийнэ.
Тус “Хүмүүнлэгийн бахархал сан” ТББ нь Монголын оюунлаг олон түмний хөдөлгөөнийг өрнүүлэн хүн байхын утга учрыг таниулах, нийгмийн сэтгэлзүйд эерэг нөлөөлөл үзүүлэхийн тулд “Оюуны хувьсал”-ийг эхлүүлээд байгаа юм. Монголын оюунлаг ард түмэн, их эрдэмтэн мэргэд, соён гэгээрүүлэгч, үнэт сургаалиа хайрлагч ахмадууд, бясалган гэгээрүүлэгчид, төр нийгмийн зүтгэлтнүүд, удирдан манлайлагчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан, сэтгүүлчид, оюунлаг залууст хүн байх утга учраа олж мэдэхийг эрмэлзэх талаар уг хурлаар танилцуулна.
МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төв
Утас: 300995, 99182236
“Хүмүүнлэгийн бахархал сан” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийнэ | ||
Үзсэн: 1386 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.