Шууд Chart

Баярын өдрүүдэд 827 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

2014-01-29 09:37:54

Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээлснээр цагаан сарын баярын өдрүүдэд нийтийн  зорчигч тээврийн үйлчилгээ шинийн 1, 2, 3 буюу 2014 оны 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд  өглөөний 08:00 цагаас  орой 22:30 цагийн хооронд ажиллана.    Үндсэн 67 чиглэлд 582,  хот орчмын 13 чиглэлд 57, нийт 639  их багтаамжийн автобус, троллейбус, туслах 25 чиглэлд 188 бага багтаамжийн микроавтобус бүгд   827  тээврийн хэрэгсэл  иргэдэд үйлчилнэ.  Мөн гэр хорооллын Толгойт, Шархад, Хужирбулан, 7 буудал, Чингэлтэй, Дамбадаржаа, Хайлааст, Дэнжийн 1000, Дарь эх, Ганц худаг, Баруунтуруун болон 3,4 хороолол гэсэн чиглэлүүдэд бага багтаамжийн 30 микроавтобусаар захиалгат үйлчилгээг 2014 оны 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 04-нийг дуустал  зохион байгуулна. Харин  Улаанбаатар хотод такси үйлчилгээнд 17 аж ахуйн нэгжийн 713 такси  ажиллаж, дуудлагаар үйлчлэх ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Баярын өдрүүдэд 827 тээврийн хэрэгсэл үйлчилнэ  
Үзсэн: 1395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-01-29 17:55
БАГШИЙН ДЭЭДЭЭС ХАР ХОРИН ЗАХРУУ АВТОБУУС ОЛДГҮЙ ШҮҮ ХАР ХОРИН ЗАХААС НАШАА ИРЭХЭД АВТОБУУС ОЛДГҮЙ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй