Шууд Chart

“Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэлд хэрэгжүүлнэ

2014-01-29 09:52:50

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл МУ-ын  ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэлд хэрэгжүүлэх хөтөлбөр-төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргалаа. Захирамжийн дагуу  МУ-ын ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад дэмжиж хэрэгжүүлэх хөтөлбөрийн төсөл, 2014 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөөний төслийг  боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын хэсгийг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ахлаж ажиллах бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий менежер, нийслэлийн ЗДТГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтэн, зарим дүүргийн Засаг дарга, Төрийн бус байгууллагын төлөөлөл ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оржээ. Нийслэлийн Засаг дарга “Ухаалаг төр-2014” хөтөлбөр - төлөвлөгөөг боловсруулан 2014 оны 02 дугаар сарын 15-ны дотор Нийслэлийн Удирдлагын зөвлөлд танилцуулахыг тус ажлын хэсэгт үүрэг болгожээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

“Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэлд хэрэгжүүлнэ  
Үзсэн: 971 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй