Шууд Chart

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2014-01-29 10:34:32

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж, хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй долоон саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалтын явцад төслийн 29.2 дахь заалт буюу “Газрын тосны тээвэрлэлтийн дэд бүтцийн зардлыг гэрээлэгч хариуцан өөрийн хөрөнгөнөөс гаргах бөгөөд уг зардлыг орд ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгана” гэсэн заалтыг агуулгын хувьд давхардсан хэмээн үзэж хасахаар болов. Мөн тус Байнгын хороо өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны дараа дахин хуралдаж дээрх хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 1267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй