
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээлснээр өнөөдөр хуралдсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцжээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргаар сонгогдсонтой холбогдуулан өөрийн нь хүсэлтээр тус дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж Г.Батхүүг дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах, мөн УИХ дахь МАН-ын бүлгээс Д.Дэмбэрэлийг дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал ирүүлснийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.
Мөн Нууц протоколыг ил болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцжээ.
Нууц протоколыг ил болгох тухай төслийг хаалттай хэлэлцлээ | ||
Үзсэн: 1042 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.