
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж УИХ-ын 2009 оны 87 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын 2009 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 87 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “ Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм “-ийн “ Гурав “ -ын 3.3 дахь заалтын “ агентлаг “ гэсний өмнө “ Шүүхийн ерөнхий зөвлөл “, “ Үндэсний статистикийн хороо “ гэж нэмэх, Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмээр салабар зөвлөлгүй Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар,Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аудитын газар зэрэг ажлын албаны боловсон хүчний холбогдолтой асуудлыг Зөвлөл, Үндэсний аудитын газрын харъяа орон нутгийн салбар байгууллагын боловсон хүчний асуудлыг аймаг дахь салбар зөвлөл нь хариуцахаар өөрчлөн найруулжээ. Энэ асуудлыг байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.
Төрийн албаны зорилт, чиг үүргийг салбар зөвлөлөөрөө хэрэгжүүлнэ | ||
Үзсэн: 1019 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.