
Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээлснээр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл удирдлагын багийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр нийслэлийн засаг даргын салбар хариуцсан орлогч нар, Засгийн газрын чиг үүргийг дүүрэгт төлөөлөн хэрэгжүүлэхээр дүүргүүдийн засаг дарга, Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэхээр харъяа газар, агентлагийн удирдлагуудтай 2014 оны үр дүнгийн гэрээ байгууллаа. Энэ үеэр нийслэлийн засаг дарга “Би та бүхэнтэй нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс үр дүнгийн гэрээ байгуулах гэж байна. Ингэснээр нийслэлийн татвар төлөгч иргэдийн төвлөрүүлсэн 559 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотынхоо бүтээн байгуулалтад зарцуулах эрхийг та бүхэнд олгож байна гэсэн үг. Иргэд маань эрүүл, аюулгүй, айх айдасгүй, сайхан замтай тийм л хотод амьдрахыг хүсч татвараа төлж байгаа. Тиймээс та бүхэн нийслэлчүүдийнхээ итгэлийг дааж хариуцлагатай ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцлон хэллээ.
Хотын дарга үр дүнгийн гэрээ байгууллаа | ||
Үзсэн: 808 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.