Шууд Chart

АНУ-ын хуульчдын төлөөлөгчидтэй уулзлаа

2014-01-29 14:28:39

МУ-ын ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өчигдөр Монголын хуульчдын холбооны урилгаар манай улсад айлчилж буй АНУ-ын  Калифорни мужийн Хуульчдын холбооны гүйцэтгэх захирал Жозеф Данн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан болон эрхэм  Жозеф Данн тэргүүтэй төлөөлөгчид  МУ-ын ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлсэн шүүхийн шинэтгэлийн асуудлаар ярилцаж, тулгарч буй сорилт, хуулийн боловсрол, давтан сургалтын чиглэлээр туслалцаа үзүүлэх талаар санал солилцжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

АНУ-ын хуульчдын төлөөлөгчидтэй уулзлаа  
Үзсэн: 815 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй