Шууд Chart

Амьдрахад таатай орны жагсаалтыг Швейцарь тэргүүлж, Япон аман хүзүүдэв

2019-01-30 14:56:28

АНУ-ын “US News & World Report” сэтгүүлээс жил бүр дэлхийн шилдэг улс орны жагсаалтыг гаргадаг. Ингэхдээ тухайн орны жуулчдад ээлтэй байдал, бизнес эрхлэх орчин, эрх чөлөө, түүх, соёлын нөлөөлөл, хүн амын амьжиргааны түвшин, эдийн засгийн өсөлт, засаглалыг гол шалгуур үзүүлэлт болгодог.

Тус сэтгүүл энэ оны жагсаалтыг гаргахдаа “BAVConsulting” зөвлөх үйлчилгээний компани болон АНУ-ын Пенсильваны их сургуультай хамтран 36 орны 20 мянга гаруй хүнээс санал асуулга авч, нийт 80 гаруй оронд хийсэн хараат бус судалгааг ашиглажээ. Ийн тус жагсаалтыг Швейцарь улс тэргүүлсэн бөгөөд Япон, Канад, ХБНГУ, Их Британи, Швед, Австрали, АНУ, Норвеги, Франц улс эхний байрт орсон байна.

Сонирхуулахад, манай урд хөрш  БНХАУ дээрх жагсаалтын 16, хойд хөрш 24 дүгээр байрт оржээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Амьдрахад таатай орны жагсаалтыг Швейцарь тэргүүлж, Япон аман хүзүүдэв  
Үзсэн: 948 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй