
Нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Д.Баттулга өнөөдөр улс төрийн хэрэгт хилсээр шийтгэгдсэн, хэлмэгдсэн иргэд болон хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Манай улсад Цагаатгалын тухай хууль батлагдан гарснаас хойш улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон төдийгүй сар шинийн өмнө хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон. Өнгөрсөн оны хувьд нийслэл, дүүргийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос хэлмэгдэгч, тэдний гэр бүл үр хүүхдүүдийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж 16 сая гаруй төгрөгийн мөнгөн тусламж олгожээ.
Уулзалтын үеэр Нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Д.Баттулга өнгөрсөн жил хэлмэгдэгсдийн гэр бүл үр хүүхдэд хуулийн дагуу нөхөн олговор олгох ажлыг шийдвэрлүүлж 30 гаруй иргэнд нөхөн олговор олгосон бөгөөд цагаатгалын хуулийн хугацаа дууссан учраас сунгуулахаар УИХ-д өргөн барих, хэлмэгдэгчийн үр хүүхдэд нөхөн олговор олгох талаар тодорхой шийдвэр гаргуулахаар ажиллаж байгаа талаар мэдэгдлээ.
Хэлмэгдэгсдийн гэр бүлийг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 964 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.