
Манай улсад футзалын спортыг нийтэд түгээн дэлгэрүүлэх, тоглогчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор МХБХ-оос 2014 оны Футзалын сонирхогчдын УАШТ-ийг зохион байгуулж байна. Тэмцээн II сарын 24-өөс III сарын 6-ны хооронд МХБХ-ны Футзалын Ордонд эхлэх бөгөөд тэмцээнд сонирхогчдын статустай багууд МХБХ-ны Лигийн клубээс бусад клубийн аймаг, нийслэлийн дүүргийн насанд хүрэгчдийн тус бүр нэг нэг баг оролцох юм. Тэмцээний эхний гурван байранд шалгарсан багуудад мөнгөн шагнал олгохоос гадна ирэх 3,4 дүгээр сард болох “Футзалын Лиг”-ийн тэмцээнд оролцох эрхтэй болох ажээ. Сонирхогчдод "МХБХ-ны 2014 оны Футзалын Сонирхогчдын Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн"-ий зааврыг хүргэж байна.
Футзалын сонирхогчдын УАШТ болно | ||
Үзсэн: 1303 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.