Шууд Chart

Өнөөдөр нийтийн Монгол шандастан болон өсвөрийн бөхчүүдийн барилдаан боллоо

2019-01-31 17:38:12

Билгийн тооллын XVII жарны Урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан нийтийн Монгол шандастан болон өсвөр бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

Уг барилдаанд 160 бөх барилдсанаас Баянхонгор Хүрээмарал сумын харьяат, МУИС-ийн Б.Хаш-Эрдэнэ найм даван түрүүлж, ӨМӨЗО, Улаанхад хишигтэн хошууны Г.Бүрэнболор үзүүрлэсэн бол их шөвөгт нийслэлийн Баянзүрх лүүргийн харьяат Ч.Хүрэлбат шалгарлаа. 

Харин өсвөр бөхийн барилдаанд 28 бөх зодоглосноос Завхан аймгийн Тэс сумын харьяат Б.Баярболд түрүүлж, Багануур дүүргийн бөх З.Эрхэмбаяр үзүүрлэв.

Их шөвөгт Төв аймгийн Заамар сумын харьяат бөх Б.Ган-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Э.Тэлмүүн нар шалгарлаа. 

Маргааш Хавдрын эсрэг үндэсний төвийн нэрэмжит сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болно.

 









Нийтэлсэн: У.Баярсайхан

Өнөөдөр нийтийн Монгол шандастан болон өсвөрийн бөхчүүдийн барилдаан боллоо  
Үзсэн: 919 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй