Шууд Chart

Хонгилоос хотын “нэрийн хуудас” болсон түүх

2019-02-02 16:45:16

Ажлаасаа гараад удаагүй байсан Б.Батбилэг хэмээх залуу одоогоос таван жилийн Монголд төдийлөн танигдаагүй хошин урлагийн шинэ урсгал болох стэнд ап төрлийг эх орондоо хөгжүүлэх “том” амбицдаа хөтлөгдөн “UB комеди” клубээ байгуулж байжээ. Тэрбээр клубынхээ анхны тоглолтыг 2014 оны нэгдүгээр сарын 30-нд 40 мянгатын 48 дугаар байрны хонгилын "The Basement" клубт зохион байгуулахдаа танхим дүүрэн үзэгч хүлээж байсан ч найзуудаас нь өөр хүмүүс ирээгүй гэдэг. Гэлээ ч тэр сэтгэлээр унасангүй хотын ихэнх клубт очиж, ганцаарчилсан шог яриа ярьж, заримдаа хөөгдөж, бүр үзэгчдээс нь хэн нэгэн нь цагдаа дуудаж байжээ.

2014 оны намраас тус клубт нисэхийн инженер, энтрепренер Б.Идэр-Од болон М.Дэлгэрмандал, Ч.Хантүмэн нар элссэн. Үүнээс нэг жилийн дараа Б.Гантулга, Б.Төгөлдөр, Д.Ганга нар нэгдэж,  2016 оноос Д.Амартүвшин, Г.Жанчив, Н.Оля нараар хүрээгээ тэлсэн. Ийн шинэ комедианууд нэмэгдэхийн хэрээр тус клуб цар хүрээгээ тэлж, 10-20 хүн үздэг байсан бол “Архитектор” ресторанд хийсэн анхны нэгдсэн тоглолтыг нь 200 гаруй үзэгч үзжээ.

Тайзны арын хөшгөө барьж, нэг газраас өөр нэг клуб, ресторанд очиж шог хошин яриа, егөөдөл ярьдаг байсан тэд 2017 онд өөрийн гэсэн “гэр орон”-той болсон нь “Хүүхдийн 100”-гийн Сант асар төвийн хоёрын давхрын заал байсан юм. Энэ үеэсээ тэд хошин шогийн ганцаарчилсан стэнд ап төрлөөр Монгол, Англи хэл дээр тогтмол тоглолт зохион байгуулж, стэнд ап сонирхогч, энэ чиглэлээр өөрийгөө сорихыг хүссэн залууст зориулж долоо хоног бүр “Нээлттэй микрофон” арга хэмжээг эрчимтэй зохион байгуулдаг болсон. Ийн өнгөрсөн онд нээлттэй микрофоноос У.Содхүү, Н.Амаржин, П.Цэнгэл, Б.Золжаргал нарын комедианыг “өлгийдөн” авсан бол саяхан Б.Эрдэнэбилэг тус клубын үндсэн гишүүн болсон.

Хошин урлагийн стэнд ап төрөл хэдий АНУ-гаас үүсэлтэй ч хойд хөршид шоу бизнес болтлоо хөгжсөн. Мөн урд хөршид хэд хэдэн комеди клуб шоугаа тогтмол зохион байгуулдаг бөгөөд энэ урсгал өдгөө Ази тивд улам эрчтэй хөгжиж байна. Улаанбаатар хотын нэрээр овоглосон “UB комеди” клубын хувьд “Asia’s finest” уриа дэвшүүлж, энэ урлагийг Монголд хөгжүүлж дэлгэрүүлэх монголын шинэ залуу комедиануудыг мэргэжлийн шог зохиолч, жүжигчин болгох зорилго тавин ажиллаж байгаа. Тэд энэ үүргээ ухамсарлаж, өнгөрсөн хугацаанд гадны алдартай комедиануудын тоглолтыг цувралаар эх орондоо зохион байгуулсан.Тус клуб өмнө нь дэлхийн алдартай комедиан болох Мартин Мор, Том Родес, Адам Хантер, Ромеш Ранганатхан  нарын комеди шоуг зохион байгуулсан бол энэ сарын 15-нд Канадын алдартай комедиан Бриан Айлвардын тоглолтыг өөрийн клубтээ хийхээр болсон.  Бриан Айлвард 2016 онд Канадын комеди авардсаас “Шилдэг комедиан” шагнал хүртсэн. Стэнд ап чиглэлээр 13 жил уран бүтээлээ туурвисан бөгөөд энэ хугацаанд 20 гаруй оронд аялан тоглолт хийж, нийтдээ 2600 удаа тайзан дээр гарсан юм.

 

Үүнээс гадна “UB комеди” клуб Монголд ажиллаж, амьдардаг гадны иргэд болон жуулчдын очих дуртай газруудын нэг болсон. Үүний нэг жишээ нь тус клубын тухайн нийтлэл өнгөрсөн онд Японы нэгэн сэтгүүлд хэвлэгдсэн.

. Гэлээ ч тэд стэнд ап комеди үзэгч, сонирхогчдын тоо нэмэгдэхийн хэрээр телевизийн шоу нэвтрүүлэг хөтлөхөөс гадна зочноор оролцож эхэлсэн. Түүнчлэн тэдний ярилцлага өдөр тутмын сонин, цахим сайтын нүүрийг чимэх болсон.  Тэд анхнаасаа  бүрэн төгс үзүүлбэр үзэгчдэд хүргээгүй. Учир нь тэдэнд “Youtube”-ээс өөр багш байгаагүй. Олон нийт тэднийг шүүмжилсэн ч, доош нь хийсэн ч тэд мөрөөдөл зорилгоо орхилгүй тэмцсээр, туршлагажсаар байсан. Учир нь тэднийг анх байгуулагдахад, нэгдэн нийлэхэд маш цөөхөн ч гэлээ үзэгч, дэмжигч байсан. Мөн тэдгээр үзэгчид асар хурдтай нэмэгдсэн. Харин өдгөө  тус клубын гишүүн Б.Идэр-Од ганцаарчилсан тоглолтоо энэ сарын 23-нд 1500 хүний суудалтай Аса циркт зохион байгуулах гэж байна. Энэ гоцлон тоглолтын билетийн 90 хувь нь хэдийн борлуулагдсан гэхээр

“UB комеди” клубын гишүүд зөвхөн үзэгчдийг инээлгэхээс гадна нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хандивын тоглолт зохион байгуулдаг. Тухайлбал, 2017 онд нэг өдрийн тоглолтын орлогоо хүнд өвдсөн Б.Маргад охины эмчилгээнд хандивлаж байсан бол саяхан Батлан хамгаалахын их сургууль, Этүгэн их сургуульд тоглолт зохион байгуулж, бүх орлогоо хамгийн өндөр голчтой нийт дөрвөн оюутанд өгсөн. 

Өнгөрсөн оны сүүлээр “Гэрэг” сэтгүүл  “2018 оны нөлөө бүхий 50” жагсаалтдаа Хошин урлагийн стэнд ап төрлийг Монголд түгээн дэлгэрүүлэгч. Үүнээс гадна “UB комеди” клубын бас нэг амжилт нь “фэйсбүүк” орчинд “Эмоци продакшн” (96 мянга), Мөрөөдлийн театр (85 мянга), “Х түц” продакшн (134 мянга), “Шинэ үе” продакшн (189 мянга), “Маск” продакшн (205 мянга) зэрэг хошин урлагийн хамтлагийг хэдийн ардаа орхиж албан ёсны хаяг нь 239 мянган хүнд таалагджээ. Энэ нь тэдний үзүүлбэр цахим орчинд хошин шогийн продакшнуудын бүтээлээс илүү хандалт авч буй нэг тод жишээ.

Энэ бол Б.Батбилэг болон түүний “сагсуу” найзуудын түүх гэхээсээ илүү залуус өдөр нь үндсэн ажлаа хийгээд орой нь сонирхдог зүйлдээ цаг заваа зарцуулж, амжилтанд хүрч болдгийн тод жишээ. Түүнчлэн дэлхийн залуусын чиг хандлага, сонирхож буй зүйлсийг эх орондоо түгээн дэлгэрүүлэхэд заавал гоё ганган, алдартай, том тайз хэрэггүй. Зүгээр л хонгилын заал, хүсэл мөрөөдөл, тууштай зан байвал хожмоо дэлхийн өндөр хөгжилтэй оронд очиж үздэг шоугаа эх орондоо үзэх, өөрсдөө үе тэнгийнхэнд хүргэх бүрэн боломжтойг харуулсан нотолгоо. Тэд үүнийгээ баталж, өнөөдөр “Зайсан хилл” цогцолборт 500 үзэгчдээ таван жилийн ойн тоглолтоо хүргэх гэж байна. Мөн клубынхээ фэйсбүүк хуудсаар эл тоглолтоо үнэ төлбөргүй шууд дамжуулна. Энэ бол хонгилоос гараагаа эхэлсэн залуусын хотынхоо эерэг “нэрийн хуудас” болсон түүх.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хонгилоос хотын “нэрийн хуудас” болсон түүх  
Үзсэн: 9742 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-31 00:42
bataad amjilt
Зочин [127.0.0.xxx] 2019-02-04 12:45
goy shuu amjilt
Sisi [127.0.0.xxx] 2019-02-03 06:59
Mundag zaluuchuudad amjilt husie. 5 jiliin oin bayriin mend hurgie
Zochin 1 [127.0.0.xxx] 2019-02-02 18:38
mundag bn chadaltai tuushtai zan ym haruuuldagiiiin tom jisheee bollooo

Бидэнтэй нэгдээрэй