Шууд Chart

Ус, дулаан, цахилгаантай холбоотой дуудлагыг 24 цагийн турш хүлээн авна

2014-01-30 09:53:01

Сар шинийн баярын өдрүүдэд  “Улаанбаатар Дулааны сүлжээ” ХК нь хариуцлагатай эргүүл жижүүрийг томилон ажиллуулж ДЦС -2, 3, 4 ХК болон насос станцуудын горимыг тогтмол хянан, ээлжийн инженер болон машинистуудын ажлын цаг ашиглалт, хэрэглэгчдийн ус, дулаан дамжуулах төвүүдийн параметрийг тогтмол хянаж, гэрийн жижүүрүүдээр эргүүл эргэлт шалгалтыг тогтмол хийж ажиллах ажээ. Мөн  Эрчим хүчний яам, Диспетчерийн үндэсний төв ХК, Нийслэлийн Шуурхай мэдээллийн төв /310005/ болон өөрийн байгууллагын удирдлагуудад тогтмол мэдээлэл өгч, хэрэглэгчдээс гомдол саналыг 24 цагийн турш 343047 дугаарын утсаар авч, шуурхай барагдуулж ажиллана.

 Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны  гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг 70047004 дугаарын утсаар авч ажиллана.
 
УСУГ болон, Зөөврийн ус хангамжийн алба, Салбаруудын нэгдсэн албадууд дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллах бөгөөд ачаалал ихтэй цэгүүдэд салаалагч гаргаж ус түгээж үйлчилэх юм байна. Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 дугаарын утсуудаар тогтмол авч үйлчилнэ. 
 
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар 21 компанийн ээлжийн инженерүүд, засварчин, цахилгаанчид 24 цагийн турш ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, халаалт, халуун, хүйтэн ус, ариутгах татуургын талаар гаргасан гомдол, саналыг 325595 дугаарын утсаар  хүлээн авч барагдуулна.  Аваарийн ангитай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллах ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Ус, дулаан, цахилгаантай холбоотой дуудлагыг 24 цагийн турш хүлээн авна  
Үзсэн: 2255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй