Шууд Chart

Дархан аварга А.Сүхбат “Ирээдүйн аварга” шагналаа аймгийн арслан Б.Лхагвадоржид гардуулав

2019-02-04 18:01:32

 

Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан үргэлжилж байна.

Энэ үеэр Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбат өөрийнхөө нэрэмжит “Ирээдүйн аварга” шагналаа Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Макс” группийн бөх, аймгийн арслан Б.Лхагвадоржид гардуулав.

Б.Лхагвадорж нь 2015 онд 17 насандаа төрсөн нутгийнхаа баяр наадамд хүч үзэж дээрх цолыг хүртэж байсан билээ.

Ийнхүү дархан аварга А.Сүхбатын нэрэмжит шагналыг өмнө нь хэн хэн хүртэж байсныг уншигч танаа эргэн сануулья.

2007- Улсын харцага Ө.Даваабаатар

2008- Улсын начин Б.Ганзориг

2009- Улсын арслан Ц.Содномдорж

2010- Улсын аварга Ч.Санжаадамба

2011- Улсын арслан Н.Батсуурь

2012- Улсын заан Б.Пүрэвсайхан

2013- Улсын харцага Т.Баасанхүү

2014- Улсын заан Н.Жаргалбаяр

2015- Аймгийн арслан Ш.Пүрэвгарьд

2016- Улсын начин Ч.Хөхчирэнгэр

2017- Аймгийн арслан Э.Ууганбаяр

2018- Улсын начин Даваа-Очир

2019 - Аймгийн арслан Б.Лхагвадорж

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дархан аварга А.Сүхбат “Ирээдүйн аварга” шагналаа аймгийн арслан Б.Лхагвадоржид гардуулав  
Үзсэн: 2917 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-04 21:44
Lhaugadorj hen heniig haydan be

Бидэнтэй нэгдээрэй