Шууд Chart

Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва сар шинийн барилдаанд анх удаа түрүүллээ

2019-02-04 19:16:00

Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо.

Уг барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэлээ.

Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурь, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын аварга С.Мөнхбат шалгарав.

Ц.Содномдоржийн хувьд 2016 онд улсын харцага цолтой байхдаа түрүүлж байсан бол Р.Пүрэвдагва анх удаа түрүүлж байна.  

Сонирхуулахад, цагаан сарын барилдаанд түрүүлсэн жилээ улсын баяр наадамд мөн түрүүлсэн бөхөөр Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр нэрлэгдэж байсан бол хамгийн сүүлийн тохиолдол улсын аварга Г.Эрхэмбаяр тодорч байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва сар шинийн барилдаанд анх удаа түрүүллээ   
Үзсэн: 2233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-05 08:05
сайн нягт барилдаж байна
Нутаг [127.0.0.xxx] 2019-02-04 20:20
Баяр хүргэе, улам бүр амжилт гаргаж, нутаг ус, ард олон түмэндээ олон сайхан барилдаан үзүүлээрэй.

Бидэнтэй нэгдээрэй