Шууд Chart

Г.Отгонцэцэг “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ

2019-02-11 08:44:54

Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн Францын Парис хотод болсон бөгөөд Казахстан Улсын нэрийн өмнөөс оролцож байгаа Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хөнгөн жин буюу 48 кг-ийн медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Г.Наранцэцэгийг ялж шагналын тавцанд зогсчээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд нийт 34 тамирчин барилдсанаас Г.Отгонцэцэг “D” хэсгийг тэргүүлж, Турк, Японы бөхчүүдийг ялж наймд үлдсэн ч Францын Меланиед ялагджээ. Тэрбээр дагах барилдаанд БНСУ-ын Кан Юү Жонг, хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Г.Наранцэцэгийг торгуулиар ялсан юм.

Казахстын улсын нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг энэ жил 27 настай. Тэрбээр “Рио 2016” олимпийн наадмаас хүрэл, 2017, 2018 оны ДАШТ-ээс мөн хүрэл медаль хүртээд байна.

Казахстан Улсаас энэ удаагийн Парисын “Их дуулга”-д 14 эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин оролцож байгаагаас Г.Отгонцэцэг 2019 оны анхны сорилоо амжилттай давлаа.

Г.Отгонцэцэг жиндээ 10 дугаарт эрэмблэгдэж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Отгонцэцэг “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ   
Үзсэн: 980 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
иргэн [127.0.0.xxx] 2019-02-11 11:22
мундаг охин,барилдааныг нь үзлээ шүтлээ баярлалаа,энэ охин 1 ч торгууль авдаггүй юм байна,кимоноо ноолортол барилддаггүй юм бна,цэвэрхэн барилдаанаар тооцоотойхон барилдаад хийх мэхээ тооцоолж уран барилддаг охин юм аа,гэтэл манай жүдочин нэртэй ШАЛНЫ АЛЧУУРУУД -ыг хар,эр эм гүй эхний л торгууль хэнд ирж бна Монголчуудад,хэрэг алга ,өнөө магтаад байсан гонзгой шар царайтай Уранцэцэг чинь үнэн тэнэг юм өө чааваас,хүний ссалтаант хөлөө хавчуулахыг л ганц сурсан юм шиг байгаан,эцэст нь салтаанд нь толгойгоо хавчуулж нооройсон тэнэг ухаан нь самуурцан гар гарч ирээд торгуулиар хожигдож нүд амраав шдээ,тойргоосоо нэгээр гарч хамаг амьтанд хаалт хийчихээд төмөр зүүлгүй харих тийм ч сайхан биш дээ,Д.Сумъяа гээд тэр юмаа барилдуулаач,бөгс нь томорцон биеэ тоосон тэмдэгний цуглуулга л тэнээд явах юм О.Балжинням гээд махан мануухайгаас өөр чадалтай аваад явчих залуус байдаггүй юм уу тэр холбоонд,мэк кий мэк кий гээд л орилоод суух юм

Бидэнтэй нэгдээрэй