Шууд Chart

БНСУ-ын цагдаа нар гадны иргэдийн мэдээллийг гар утсаараа шалгадаг болжээ

2019-02-11 15:34:30

БНСУ-ын цагдаа нар гадны иргэдийн мэдээллийг гар утсаараа шалган, саатуулах эрхтэй болсон байна. Тодруулбал, Өмнөд Солонгос улсын Цагаачлалын албанаас тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдийн тоог багасгах зорилгоор Цагдаагийн газартай хамтран ажиллахаар болжээ.

БНСУ-ын цагдаагийн алба хаагчид гадуур эргүүл хийх үедээ албаны зориулалттай тусгай гар утас ашигладаг ба эл төхөөрөмжөөрөө шалгах шаардлагатай гэж үзсэн хүний регистрийн дугаарыг хийж овог нэр, гэрийн хаяг, ажлын байр зэрэг бүртгэлийг тодруулдаг.

Түүнчлэн өнгөрсөн сарын 25-наас эхлэн цагдаагийн ажилтнууд тусгай гар утсаараа Өмнөд Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдийн мэдээллийг давхар шалгадаг болсон аж. Ингэснээр цагдаагийн алба хаагчид гадаадын иргэдийн биеийн байцаалтыг гар утсаараа шалгаж, .

Дээрх хоёр байгууллагын хамтын ажиллагааны дагуу өнгөрсөн сарын 26-нд Чежү арлаас визийн хугацаагаа нь дууссан ч барилгын салбарт ажилладаг БНХАУ-ын нэг иргэнийг саатуулсан байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

БНСУ-ын цагдаа нар гадны иргэдийн мэдээллийг гар утсаараа шалгадаг болжээ  
Үзсэн: 2441 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-11 16:23
Woow ashgvi dee *82048109777 shalgaasai

Бидэнтэй нэгдээрэй