
Мичинокү дэвжээний 22 настай Кирибаяма хэмээх Б.Лхагвасүрэн эх орон, ижий аав дээрээ иржээ.
Тэрбээр ирэх тэмцээнээс жюүрёо зиндаанд дэвшин барилдана. 1995 оны нэгдүгээр сард дэвшсэн Кёкүшюүзан Д.Батбаяраас эхлэн Кирибаяма хүртэл 25 жилийн дотор Монголоос 34 цолтой сүмоч төрөн гараад буй нь энэ юм.
Кирибаяма анх мэргэжлийн сүмод ирж байхдаа 94 кг жинтэй байсан бол одоо 130 кг болжээ. Харин түүний багш Мичинокү ояката 124 кг жинтэй байхдаа озэки болж байсан гэдэг.
Б.Лхагвасүрэн сүмод анх орж байхдаа багшдаа "Сэкитори болтлоо Монгол руугаа явахгүй” гэсэн амлалт өгч байсан түүхтэй юм билээ. Ийнхүү дөрвөн жилийн дараа дээрх цолыг хүртэж, амлалтандаа хүрч чадав.
Мичинокү дэвжээний хувьд Кирибаяма 2008 оны Кириновакагаас хойш төрж байгаа сэкитори. 2011 оны 5 сараас хойш цолтой бөхгүй байсан дэвжээг ийнхүү Монгол залуу сэргээдээ.
Тэрбээр хоёр хоногийн өмнө ирсэн бөгөөд энэ ням гарагт их наран улс руу буцах юм байна.
Кирибаяма хэмээх Б.Лхагвасүрэн Монголдоо иржээ | ||
Үзсэн: 1094 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.