
Индонез Улсад 2018 оны наймдугаар сард болсон Азийн зуны спортын XVIII наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхоноос хоритой бодис илэрсэн гэсэн таагүй мэдээ сонсогдож байв. Ийнхүү Дэлхийн бөхийн холбооноос түүнд ямар хариуцлага хүлээлгэх нь тодоройгүй байсан ч хоёр хоногийн өмнө албан ёсны хариу гарч, барилдах эрхийг нь дөрвөн жил буюу 2022 оны есдүгээр сар хүртэл хасахаар болжээ. Мөн Монголын чөлөөт бөхийн холбоог мөнгөн торгуулиар торгох аж.
П.Орхоны хувьд дээрх тэмцээнд 62 кг-ын жинд өрсөлдсөн юм. Уг тэмцээнд мөн дахин нэг тамирчнаас допинг илэрсэн нь Туркменистаны бөх Назаров байлаа.
П.Орхон 2016 оны нэгдүгээр сард ОХУ-д болсон Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гранпри” тэмцээний үеэр Японы алдарт бөх Каори Ичогийн ялалтыг зогсоож шуугиантайгаар гарч ирж байлаа.
Мөн дараа жил нь дэлхийн аварга болж, хүчтэй, авьяастай, одтой тамирчин гэдгээ баталсан юм.
П.Орхоны барилдах эрхийг 2022 оны есдүгээр сар хүртэл хасчээ | ||
Үзсэн: 2929 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.